# Galbir AI Calorie Tracker — AI-аар хоолоо шинжлүүлж, хяна

> AI-аар хоолоо шинжлүүлж, хяна (iPhone/iPad app by Bayarbileg Altankhuyag.)

- Source: https://appshunter.io/ios/app/galbir-ai-calorie-tracker/id6803197426 (this page in markdown: same URL + `.md`)
- Developer: [Bayarbileg Altankhuyag](https://appshunter.io/developer/6782643048)
- Category: Health & Fitness, Lifestyle
- Price: Free with in-app purchases
- Age rating: 4+
- Requires: iOS 15.0 · 33 MB
- Languages: American English
- Released: 2026-08-30
- Data updated: 2026-10-09

## What is Galbir AI Calorie Tracker?

Galbir AI нь хоолны зурагт AI шинжилгээ хийж, илчлэг болон шим тэжээлийн хэрэглээгээ өдөр бүр хянахад туслах апп юм.

Хоолоо зураг аваад шинжлүүлэх

Хоолны зургаа сонгох эсвэл камераар авч AI шинжилгээ хийнэ. Апп нь зурагт харагдах хоол, орц, порцын хэмжээг таньж, илчлэг болон шим тэжээлийн ойролцоолсон мэдээллийг харуулна.

Тооцоогоо нарийвчлах

Порцын хэмжээ, тосны хэмжээ болон идсэн хэмжээгээ өөрчилж тооцоог шинэчлэх боломжтой. AI илрүүлсэн орцыг шалгах, засах, нэмэх замаар өөрийн хоолонд илүү тохирсон бүртгэл үүсгэнэ.

Өдрийн хэрэглээгээ хянах

* Өдрийн нийт илчлэг
* Уураг, нүүрс ус, өөх тос
* Илчлэгийн зорилгын биелэлт
* Хооллолтын чанарын оноо
* Дараалсан болон идэвхтэй өдрүүд

Ахиц болон жингээ бүртгэх

Жингийн өөрчлөлт, өдрийн идэвх, зорилгын ахицаа графикаар хянаж, хугацааны турш өөрийн өөрчлөлтийг ойлгомжтой хараарай.

AI-д суурилсан ерөнхий зөвлөмж

Таны хадгалсан хооллолт, илчлэг болон ахицын мэдээлэлд тулгуурласан ерөнхий зөвлөмж, санамжийг харуулна. Гэрэлттэй болон шөнийн горимоос өөрт тохирох харагдацыг сонгох боломжтой.

Анхаарах зүйл

Хоолны зурагт хийсэн AI шинжилгээ, орц, порц, илчлэг болон шим тэжээлийн тооцоо нь ойролцоолсон үр дүн юм. Үр дүн нь зураг, порц болон хоолны найрлагаас хамаарч өөрчлөгдөж болох тул мэдээллийг хадгалахаасаа өмнө шалгаж, шаардлагатай бол засварлана уу.

Galbir AI нь эмнэлгийн төхөөрөмж биш бөгөөд аливаа өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, эдгээх эсвэл урьдчилан сэргийлэх зориулалтгүй. Эмнэлгийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээний талаар мэргэжлийн эмч, эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөнө үү.

## Pricing and in-app purchases

Base price: Free.

**One-time purchases**

| Purchase | Price | Type |
| --- | --- | --- |
| Galbir AI Premium – 30 Days | $2.49 | one-time |



## Version history (last 5 releases)

### 1.0.4 — 2026-09-26

Одоогийн жин барих, Булчингийн масс нэмэх нэмэгдлээ.

### 1.0.3 — 2026-09-25

Bug fixed.

### 1.0.2 — 2026-09-05

Bug fixed.

### 1.0.1 — 2026-08-31

• Google бүртгэлээрээ хялбар нэвтрэх, бүртгүүлэх боломж нэмэгдлээ.
• Нэвтрэх, бүртгүүлэх дэлгэцийг илүү ойлгомжтой болголоо. Google эсвэл имэйлээр үргэлжлүүлэх сонголттой.
• Нууцлалын бодлогыг апп дотроос шууд унших боломжтой боллоо.

### 1.0 — 2026-08-30

No release notes.

---

*Data collected daily from the US App Store and indexed by [AppsHunter](https://appshunter.io/). User reviews are verbatim App Store reviews. Ratings, prices and chart positions refresh continuously; this snapshot is from 2026-10-09.*
