# Мартуузай — Бодох аргад сургадаг найз

> Бодох аргад сургадаг найз (iPhone/iPad app by batkhuyag enkhtaivan.)

- Source: https://appshunter.io/ios/app/id6792765140 (this page in markdown: same URL + `.md`)
- Developer: [batkhuyag enkhtaivan](https://appshunter.io/developer/6785260208)
- Category: Education
- Price: Free
- Age rating: 12+
- Requires: iOS 16.4 · 47 MB
- Languages: American English
- Released: 2026-08-03
- Data updated: 2026-08-12
- User reviews in markdown: https://appshunter.io/ios/app/id6792765140/reviews.md

## What is Мартуузай?

Мартуузай бол хүүхдэд бэлэн хариулт өгдөггүй, бодох аргад нь сургадаг монгол AI туслах.

СОКРАТ БАГШ
Даалгаврынхаа зургийг аваад илгээхэд Мартуузай хариуг шууд хэлэхгүй — асуулт тавьж, алхам алхмаар өөрөөр нь бодуулна.

ДАСГАЛ
Анги бүрийн түвшинд тохирсон дасгалууд. Алдсан бодлогоо дараа нь давтаж бататгана. Чадварын мод ахицыг чинь харуулна.

ТЭМҮЖИНИЙ ЗАМ
Монголын нууц товчоог хүүхдэд ээлтэй хэлээр — анги бүр түүх, асуулт, цуглуулгын хөзөртэй аян.

ТОГЛООМ
Найзтайгаа XO, Дөрвийг зэрэгцүүл, Шатар, Үг холбох тоглоно. Ганцаараа онгоц буудна.

БААТРЫН ХӨГЖИЛ
Дасгал хийх тусам баатар чинь хувьсан өснө. Өдрийн, 7 хоногийн, нийт оноогоор найзуудтайгаа өрсөлдөнө.

СЭТГЭЛ ЗҮЙД ЭЭЛТЭЙ
Зар сурталчилгаагүй. Шөнийн горим, унтах цагийн сануулгатай. Хүүхдийн хувийн мэдээллийг хамгийн бага цуглуулж, хэнд ч дамжуулдаггүй.

Эцэг эхэд: дэлгэрэнгүйг martuuzai.mn/parents хуудаснаас уншаарай.


## Version history (last 4 releases)

### 1.0.3 — 2026-08-09

• Шатар: цагаан хүүнүүд хар харагддаг байсныг засав
• XO: самбарын гурав дахь багана харагддаггүй байсныг засав
• Онгоц буудах: найзтайгаа тоглох өрөө олддоггүй байсныг засав
• Бусад жижиг засварууд

### 1.0.2 — 2026-08-06

Шинэ тоглоом: Онгоц буудах
Дэвтэр дээр зурж тоглодог байсан тэр л тоглоом — найзтайгаа эсвэл Мартуузайтай тогло! Онгоцоо нууж байрлуулаад, эсрэг талынхаа онгоцны хамрыг ухаалаг таамгаар ол. Ш, С тэмдэглэгээ, таамаг зурах хэрэгсэлтэй.

Мөн энэ хувилбарт:
- Ганцаарчилсан аркад тоглоом «Агаарын тулаан» нэртэй боллоо
- Жижиг алдаануудыг засав

### 1.0.1 — 2026-08-04

Анхны шинэчлэлт — аюулгүй, тогтвортой байдал:
- AI багшийн хариуг удаан дарж мэдэгдэх боломжтой боллоо
- Чатад утас, хаяг зэрэг хувийн мэдээлэл дамжихаас сэргийлэх шүүлтүүр нэмэгдлээ
- Алдааг илүү хурдан илрүүлж засах дотоод сайжруулалт
- Жижиг засвар, илүү гөлгөр ажиллагаа

### 1.0.0 — 2026-08-04

No release notes.

---

*Data collected daily from the US App Store and indexed by [AppsHunter](https://appshunter.io/). User reviews are verbatim App Store reviews. Ratings, prices and chart positions refresh continuously; this snapshot is from 2026-08-12.*
