# Kids Car Mongolia

> Kids Car Mongolia (iPhone/iPad app by KidsCar.)

- Source: https://appshunter.io/ios/app/kids-car-mongolia/id6796967430 (this page in markdown: same URL + `.md`)
- Developer: [KidsCar](https://appshunter.io/developer/6796967432)
- Category: Travel, Education
- Price: Free
- Age rating: 4+
- Requires: iOS 15.0 · 69 MB
- Languages: American English
- Released: 2026-09-12
- Data updated: 2026-11-20

## What is Kids Car Mongolia?

Kids Car — хүүхдээ сургууль руу зөөвөрлөх найдвартай жолооч олох, өдөр бүрийн унааг нэг дор зохион байгуулах аппликейшн. Эцэг эх, жолооч хоёр нэг апп дотор ажиллана.

ЭЦЭГ ЭХИЙН ГОРИМ

• Хүүхдээ бүртгэх — нэр, сургууль, авах болон хүргэх байршлыг зураг дээр тэмдэглэнэ
• Маршрутын зараас өөрт тохирох жолоочийг хайх, түүний профайл, машин, суудлын тоо, үнийг харах
• Гэрээний хүсэлт илгээж, төлөв нь өөрчлөгдөх бүрд мэдэгдэл авах
• Өдөр, цагийн хуваарь тохируулах, аяллын түүхээ харах
• Хэтэвчээ цэнэглэж үйлчилгээний төлбөрөө апп дотроос төлөх

ЖОЛООЧИЙН ГОРИМ

• Жолоочоор бүртгүүлэх хүсэлт илгээх — бичиг баримт, жолооны үнэмлэх, машины мэдээллээ оруулна
• Маршрутаа зарлах — хуваарь, сул суудал, үнээ тохируулна
• Эцэг эхээс ирсэн хүсэлтийг хянаж зөвшөөрөх, эсвэл татгалзах
• Идэвхтэй гэрээ, өдөр тутмын аяллаа удирдах

АЯЛЛЫН ҮЕИЙН БАЙРШИЛ

Жолооч аялал эхлүүлэхэд түүний байршил тухайн аяллаар хүүхэд нь явж буй эцэг эхэд шууд харагдана. Байршил хуваалцаж эхлэхэд төхөөрөмж дээр байнгын мэдэгдэл гарч, аялал дуусахад зогсоно.

ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хүүхдийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээгээр харуулна. Жолооч зөвхөн өөртэй нь гэрээтэй хүүхдийн мэдээллийг хардаг. Хүүхдийн зураг нь зөвхөн тухайн аялал явагдаж байх үед харагдах бөгөөд бусад дэлгэц дээр нуугдана.

ГОРИМ СОЛИХ

Нэг бүртгэлээр эцэг эх, жолоочийн аль ч горимд ажиллаж болно. Профайл таб дээрх «Шилжих» товчоор хооронд нь чөлөөтэй сэлгэнэ.

Нууцлалын бодлого: https://www.kidscar.mn/privacy
Үйлчилгээний нөхцөл: https://www.kidscar.mn/terms
Холбоо барих: info@kidscar.mn

## Is Kids Car Mongolia safe?

Not enough ratings yet to assess Kids Car Mongolia.

## Is Kids Car Mongolia legit?

Kids Car Mongolia has limited verification signals. The AppsHunter Legitimacy Score for Kids Car Mongolia is 50 out of 100 points across 7 verification signals from App Store and developer data.


## Version history (last 4 releases)

### 1.0.40 — 2026-10-27

• Сурагчийн горим: хүүхэд өөрийн утсаар эцэг эхийн гаргасан код эсвэл QR кодоор холбогдож, өөрийн аяллаа харна
• Нэвтэрсэн төхөөрөмжүүд: Профайл хэсгээс бүртгэлээрээ нэвтэрсэн утаснуудаа харж, танихгүй төхөөрөмжийг гаргана; шинэ төхөөрөмжөөс нэвтрэхэд мэдэгдэл ирнэ
• Аяллыг баримтжуулах: жолооч аяллын төгсгөлд зураг, тэмдэглэл, мартсан зүйлийн мэдээг үлдээж, эцэг эх аяллын дэлгэрэнгүйд харна
• Мэдэгдлийн хуудас шинэчлэгдэв: өдрөөр бүлэглэж, төрөл бүр өөрийн дүрстэй
• Аяллын хаяг жолоочийн авах, буулгах цэгээр харагдана
• Нэвтрэлт дууссан үед шалтгааныг тайлбарласан цонх гарч, нэвтрэх дэлгэц рүү шилжинэ
• Апп icon дээрх мэдэгдлийн тоо «Мэдэгдэл» табыг үзэх эсвэл аппаас гарахад арилна
• Алдаа засвар, тогтвортой байдлын сайжруулалт

### 1.0.31 — 2026-09-17

• Аяллын хяналтын зураг: машинд суусан хүүхдүүд жолоочийн машин дээр давхарласан зурагтай харагдана, 2+ жолоочтой үед машины дугаараар ялгагдана
• Санал хүсэлт: Профайл → «Санал хүсэлт» хэсгээс бидэнд шууд бичиж, хариу авах боломжтой боллоо (эцэг эх, жолооч хоёуланд)
• Аяллын хүсэлт: цагийг чиглэл тус бүрээр нэг талбарт, хугацаа хамгийн багадаа 1 сар, төлбөрийн урьдчилсан тооцоо маягт дээр харагдана
• Гэрээний байршил, цаг нь жолоочийнх гэдгийг тодорхой ялгав
• Дууссан аяллын дэлгэрэнгүйд «Аяллын явц» — алхам бүрийн цаг, хүүхдийн үйлдэл, байршил
• Мэдэгдлийн зөвшөөрөл асуух сануулга, гарахын өмнө баталгаажуулах асуулт
• Алдаа засвар, хурд болон тогтвортой байдлын сайжруулалт

### 1.0.27 — 2026-09-13

• Жолоочийн хэтэвч: орлогоо харах, банкны данс руу татан авах хүсэлт илгээх
• Аяллын явцад алхам солигдохыг илүү ойлгомжтой болгов
• Зорчигчийн ирцийг аяллын явцад засах боломжтой боллоо
• Нүүр хуудасны картууд болон зургууд зөөлөн гарч ирдэг боллоо
• Алдаа засвар, хурд болон тогтвортой байдлын сайжруулалт

### 1.0 — 2026-09-12

No release notes.

---

*Data collected daily from the US App Store and indexed by [AppsHunter](https://appshunter.io/). User reviews are verbatim App Store reviews. Ratings, prices and chart positions refresh continuously; this snapshot is from 2026-11-20.*
