# Nariin garts — Солонгос хэл, TOPIK, тоглоом

> Солонгос хэл, TOPIK, тоглоом (iPhone/iPad app by Ochirzul Bayarmaa.)

- Source: https://appshunter.io/ios/app/nariin-garts/id6823942247 (this page in markdown: same URL + `.md`)
- Developer: [Ochirzul Bayarmaa](https://appshunter.io/developer/6823942250)
- Category: Education, Reference
- Price: Free
- Age rating: 12+
- Requires: iOS 15.0 · 30 MB
- Languages: American English
- Released: 2026-10-28
- Data updated: 2026-11-06

## What is Nariin garts?

«Нарийн гарц» олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн суралцагчдад зориулсан апп. Солонгос, япон, англи, хятад хэлийг танхимаар болон онлайнаар суралцаж, өдөр бүр өгүүлбэр, тоглоом, үлгэрээр давтаарай.

ЦАХИМ ӨГҮҮЛБЭР
• Сурах бичгийнхээ өгүүлбэрийг Key дугаараар нь хайж, монгол орчуулга, бүлэгтэй нь үзнэ.
• Өгүүлбэр бүрийн шинэ үг, дүрмийн тайлбар нэг дор.
• Солонгос өгүүлбэрийг уншуулж сонсоно.
• Номоо утсандаа хадгалаад интернэтгүй үед ч Key-ээр хайна. Хадгалсан ном шифрлэгдэж, зөвхөн таны утсан дээр нээгдэнэ.

СУРГАЛТ
• Хүрээлэнгийн бүх сургалт, ном, бүтээгдэхүүнийг нэг дороос үзэж, хадгалж, сагсална.
• Ном, бүтээгдэхүүн, танхимын сургалтын төлбөрийг QPay-ээр төлж, захиалга, И-баримтаа харна.
• Ангийнхаа хуваарь, ирцээ апп-аас хянана; хичээлийнхээ шалгалтыг апп дотроос өгнө.
• Танд нээгдсэн онлайн хичээлээ хаанаас ч үзэж, зогсоосон газраасаа үргэлжлүүлнэ.

ҮЙЛЧИЛГЭЭ
• Сим захиалга — Солонгосын LG U+ сим картаа Монголд байхдаа захиалж, баримтаа урьдчилан бүрдүүлнэ.
• TOPIK жишиг шалгалт — «Нарийн гарц»-ын жишиг шалгалтад бүртгүүлнэ (албан ёсны TOPIK-ийн бүртгэл биш).
• «Холбогдох» — салбарын ажилтантай апп дотроос шууд чатлана.
• Асуулт & Хариулт — зөвлөгөө уншиж, асуултаа үлдээнэ; зохисгүй сэтгэгдлийг «Мэдэгдэх»-ээр мэдэгдэнэ.
• Мэдэгдэл — хичээл, төлбөр, шинэ мэдээгээ нэг дороос харна.

ТОЛЬ БИЧИГ
• ТОПИК шалгалтад зориулсан солонгос — монгол толь бичиг.
• Үгийн сан утсан дээр хадгалагдаж, интернэтгүй үед ч хайна.
• Солонгос үгийн дуудлагыг сонсоно.

ТОГЛООМ
• Дүүжлэгч — солонгос, япон, англи, хятад үг таах.
• Үгсийн сүүлийн үсэг, эгшиг зохицох ёс, үгийн аймаг, 다 үеийн өмнөх эгшиг — дүрмээ тоглоомоор бататга.
• Үгээ цээжилсэн үү? — сонсоод утгыг нь ол.
• Солонгосоор юу гэдэг вэ? — үгийг микрофонд дуудаж хэлээд дуудлагаа шалга.
• Багийн уралдаан — найзуудтайгаа кодоор нэгдэж, хэн нь түрүүлэхийг уралд.
• Онооны самбар — өөрийгөө бусадтай харьцуул.

АУДИО ҮЛГЭР
• Солонгос үлгэрийг сонсож, орчуулгатай нь уншина.
• Уншлагын дасгал: үлгэрээ чангаар уншаад «Оноо» горимоор хэлсэн үгээ эх тексттэй тулгуулж шалгуулна, «Бичлэг» горимоор уншлагаа бичээд жишээтэй харьцуулж сонсоно.

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
• Микрофоныг зөвхөн «Солонгосоор юу гэдэг вэ?» тоглоом болон аудио үлгэрийн уншлагын дасгалд, та товч дарсан үед ашиглана. Яриаг Apple-ийн яриа таних үйлчилгээ боловсруулна; бичлэг зөвхөн утсан дээр түр хадгалагдаж, манай сервер рүү илгээгдэхгүй.
• Бүртгэлээ апп дотроос («Бүртгэл» → «Миний бүртгэл» → «Бүртгэлээ устгах») эсвэл openshare.mn/account/delete хуудаснаас устгах боломжтой.
• Нууцлалын бодлого: openshare.mn/privacy

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй — апп-ыг тасралтгүй сайжруулсаар байна.

ABOUT (English)
Nariin garts is the student app of the «Нарийн гарц» Multilingual and Linguistics Institute in Mongolia (Korean, Japanese, English, Chinese). Students see their courses, schedules, attendance, receipts and exams, watch online lessons they already have access to, look up the example sentences of their textbooks by key (also offline), and practise with an offline Korean–Mongolian TOPIK dictionary, language games and Korean audio stories with read-aloud practice. They can also order a Korean SIM card, register for TOPIK mock tests and chat with branch staff. The app is in Mongolian.

## Is Nariin garts safe?

Not enough ratings yet to assess Nariin garts.

## Is Nariin garts legit?

Nariin garts has limited verification signals. The AppsHunter Legitimacy Score for Nariin garts is 58 out of 100 points across 7 verification signals from App Store and developer data.


## Version history (last 2 releases)

### 2.1.0 — 2026-11-02

Цахим өгүүлбэр шинэчлэгдлээ: сурах бичгийнхээ өгүүлбэрийг Key-ээр хайж, шинэ үг, дүрмийн тайлбартай нь үзэн, солонгос уншлагыг сонсоно. Номоо утсандаа хадгалаад интернэтгүй үед ч ашиглана. Аудио үлгэрт уншлагын дасгал (оноо, бичлэг) нэмэгдлээ. Толь бичиг, тоглоомын дуудлагыг удаашруулж, алдаануудыг засав.

### 2.0.0 — 2026-10-28

No release notes.

## Related topics

[inbeel](https://appshunter.io/ios/topics/inbeel) · [shahsy otag](https://appshunter.io/ios/topics/shahsy-otag) · [otorapor as](https://appshunter.io/ios/topics/otorapor-as) · [narrador](https://appshunter.io/ios/topics/narrador) · [turan arslangil](https://appshunter.io/ios/topics/turan-arslangil) · [uraldaan](https://appshunter.io/ios/topics/uraldaan) · [nukarin](https://appshunter.io/ios/topics/nukarin) · [naret](https://appshunter.io/ios/topics/naret)

---

*Data collected daily from the US App Store and indexed by [AppsHunter](https://appshunter.io/). User reviews are verbatim App Store reviews. Ratings, prices and chart positions refresh continuously; this snapshot is from 2026-11-06.*
