# OT union hub — Эвлэлийн гишүүний апп

> Эвлэлийн гишүүний апп (iPhone/iPad app by Alpha Fox Solution LLC.)

- Source: https://appshunter.io/ios/app/ot-union-hub/id6795920985 (this page in markdown: same URL + `.md`)
- Developer: [Alpha Fox Solution LLC](https://appshunter.io/developer/6795894905)
- Category: Business
- Price: Free
- Age rating: 4+
- Requires: iOS 15.1 · 33 MB
- Languages: American English
- Released: 2026-08-22
- Data updated: 2026-10-08
- User reviews in markdown: https://appshunter.io/ios/app/ot-union-hub/id6795920985/reviews.md

## What is OT union hub?

Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны албан ёсны гар утасны аппликейшн.

Эвлэлийн гишүүд өөрийн гишүүнчлэл, эрх ашгийн мэдээллээ гар утсандаа авч явах, байгууллагатайгаа шууд холбогдох боломжийг олгоно.

ГИШҮҮНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ
Гишүүнчлэлийн үнэмлэх, гэрчилгээгээ хэдийд ч харах, татаж авах, хуваалцах. QR кодыг уншуулснаар гишүүнчлэлийн жинхэнэ эсэхийг хэн ч шалгах боломжтой.

ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ
Хувийн болон ажлын байрны мэдээллээ бөглөж, цээж зураг, цахим гарын үсгээ оруулан хүсэлтээ шууд илгээнэ. Хүсэлтийн явцыг апп дотроос хянана.

ТАТВАРЫН МЭДЭЭЛЭЛ
Гишүүнчлэлийн татварын төлөлтийн түүх, төлөгдөөгүй үлдэгдлээ тодорхой харна. Төлөлт бүртгэгдмэгц мэдэгдэл ирнэ.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Эвлэлийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа, үйлдвэрийн мэдээг цаг алдалгүй хүлээн авна. Чухал мэдээлэл гар утсанд мэдэгдэл болж ирнэ.

СУДАЛГАА, САНАЛ АСУУЛГА
Эвлэлийн зохион байгуулж буй судалгаанд оролцож, саналаа илэрхийлнэ.

ӨРГӨДӨЛ, САНАЛ ХҮСЭЛТ
Хөдөлмөрийн харилцаа, ажлын нөхцөлтэй холбоотой өргөдөл, гомдол, саналаа хавсралт файлын хамт илгээж, хариуг апп дотроос харна.

ОЛОН НИЙТИЙН БУЛАН
Гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах орон зай.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Хөдөлмөрийн хууль, эвлэлийн дүрэм, холбогдох журмуудыг гар утсандаа.

Аппликейшныг ашиглахын тулд утасны дугаараар бүртгүүлж нэвтэрнэ. Гишүүнчлэлийн үйлчилгээг эвлэлийн хорооноос батлагдсан гишүүд ашиглана.

Холбоо барих: onaotueh@gmail.com | +976 9007 0079


## Version history (last 3 releases)

### 1.1.1 — 2026-09-15

Гишүүнчлэлийн дутуу мэдээллийг бүрэн бөглүүлдэг болсон

### 1.1.0 — 2026-09-03

Татвараа онлайнаар төлөх

Гишүүнчлэлийн татвараа аппаас QPay-аар шууд төлдөг боллоо. QR кодыг банкны аппаараа уншуулах, эсвэл банкны жагсаалтаас сонгоно. Төлбөр баталгаажмагц түүх шинэчлэгдэж, мэдэгдэл ирнэ. Эвлэлийн ажилтанд бэлнээр төлөх боломж хэвээр.

Хорооны сүлд дуу

«Уурхайчин залуус» дууны үг, бичлэгийг нүүр хуудаснаас нээж үзнэ.

Түгээмэл асуулт хариулт

Гишүүдээс байнга асуудаг асуултын хариуг нэг дороос олно.

Өргөдөлд хариу авдаг боллоо

Илгээсэн өргөдөл, гомдол, саналынхаа төлөвийг хянаж, хорооноос бичсэн хариуг аппаасаа шууд уншина. Хариу ирэхэд мэдэгдэл хүрнэ.

Гишүүнчлэлийн хүсэлт дэлгэрэнгүй болов

Харьяалагдах тойрог, хэлтэс, САП дугаар, татвар төлөх хэлбэрээ сонгоно. Илгээсэн даруйд анкет автоматаар бүрдэнэ.

Олон нийтийн булан

Пост нийтлэгдэхээс өмнө хорооны ажилтнууд хянадаг болсон. Постын төлөвөө өөрөө хардаг. Сэтгэгдэл бичихэд постын эзэнд мэдэгдэл очно.

Бусад сайжруулалт

Жагсаалт гүйлгээд буцахад байрлал хадгалагддаг боллоо. Мэдээ, судалгаа, хууль эрх зүйн хэсгийн ачаалалт хурдассан. Гишүүний гэрчилгээн дэх цээж зургийн харагдац, гишүүний үнэмлэхийн мэдээлэл сайжирсан.

### 1.0.0 — 2026-08-22

No release notes.

---

*Data collected daily from the US App Store and indexed by [AppsHunter](https://appshunter.io/). User reviews are verbatim App Store reviews. Ratings, prices and chart positions refresh continuously; this snapshot is from 2026-10-08.*
