# SmallPOS — Small POS баримт хэвлэгч

> Small POS баримт хэвлэгч (iPhone/iPad app by Electromon Trading LLC.)

- Source: https://appshunter.io/ios/app/smallpos/id1570091662 (this page in markdown: same URL + `.md`)
- Developer: [Electromon Trading LLC](https://appshunter.io/developer/1570091664)
- Category: Business
- Price: Free
- Age rating: 4+
- Requires: iOS 13.0 · 20 MB
- Languages: American English
- Released: 2021-06-29
- Data updated: 2026-05-17
- User reviews in markdown: https://appshunter.io/ios/app/smallpos/id1570091662/reviews.md

## What is SmallPOS?

Энэхүү "Small POS Баримт Хэвлэгч" програм нь Электромон ХХК-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан гаргаж буй албан ёсны хүчин төгөлдөр сугалаа бүхий баримт хэвлэгч, илгээгч, өдөр тутмын гүйлгээгээ бүртгэх, хянах програм юм.

Хэрэв танд дэлгүүрийн кассын машин, компьютер, модем зэргийг зориулалтын кассын програм хангамжтай нь худалдаж авч ашиглах нь үнэтэй, төвөгтэй санагдаж байгаа бол бид танд хямд, хялбар шийдэл бүхий энэ програм хангамжийг санал болгож байна.

Та ердөө өөрийн ашигладаг жижиг зөөврийн хэвлэгчтэй (bluetooth hevlegch) байхад асуудлыг хялбархан шийдэж Монгол улсын иргэний үүргээ биелүүлэх боломжтой болж байна. Энэ програмыг ашиглахын тулд таны гар утас Wireless сүлжээ юмуу Интернет холболттой байх шаардлагатай.

"SmallPOS" аппликэйшнийн танд олгож буй боломжууд :
- Ашиглахад маш хялбар шийдэлтэй.
- Порограмыг татаж аваад шууд ашиглаж, танилцах боломжтой.
- Сугалаат (sugalaa) баримтыг хувь хүнд гаргана (hevlene).
- Сугалаат баримтыг байгууллагад гаргана.
- Баримтыг буцаалт хийх (хүчингүй болгох) боломжтой.
- НӨТ, НХАТ-ын (noat, nhat) тохиргоог хийнэ.
- Бараа нэг бүрийн хувьд НХАТ-ыг тооцох боломжтой.
- Таныг НӨАТ, НХАТ төлөгчөөр татварын газарт бүртгэгдсэн эсэхийг харуулна.
- Сугалаат гүйлгээний баримтыг зөөврийн хэвлэгчээр хэвлэнэ.
- Таны хийсэн гүйлгээг сар сараар багцлан нийлбэр дүнгээр харуулна.
- Байгууллага, хувь хүний регистрийн дугаараас тухайн хуулийн этгээдийн нэрийг, НӨАТ (VAT) төлөгч мөн эсэхийг олж үзүүлнэ.
- Хийгдсэн гүйлгээг нэг цагийн дотор автоматаар ebarimt.mn, татварын газарт бүртгэнэ.
- Таны програмыг өөр утсан дээр хуулж ажиллуулахаас бүрэн хамгаалагдсан.
- Програмын ажиллагааг нууц үгээр хамгаалсан


## Version history (last 5 releases)

### 2.0.7 — 2025-12-26

• Аппликэйшний тогтвортой байдал болон гүйцэтгэлийг сайжруулсан
• Мэдэгдлийн найдвартай ажиллагааг сайжруулсан
• Нууцлал болон насны ангиллын шаардлагуудыг шинэчилсэн
• Дотоод алдаа засварууд

### 2.0.6 — 2025-10-20

Татварын системтэй холбогдох үялдаа холбоог сайжируулж бутархай оронгийн нарийвчлалийг 6 орон болгов.
Шинээр хэрэглэгч бүртгүүлэхэд хэрэглэгчийн төхөөрөмжийн зарим нэг зөвшөөрлийг шаардах тухай мэдээлэл харуулдаг болгов. 
Татварын сервер дээр гарсан татвар төлөгчийн дугаарыг хуучин регистрээр хайх API д буцаж ирэх утга тэмдэгтээс тоон төрөл болсоныг мөн адил хүлээн авдаг болгож заслаа

### 2.0.5 — 2024-12-23

Татварын системтэй холбогдох үялдаа холбоог сайжируулж бутархай оронгийн нарийвчлалийг 6 орон болгов.
Шинээр хэрэглэгч бүртгүүлэхэд хэрэглэгчийн төхөөрөмжийн зарим нэг зөвшөөрлийг шаардах тухай мэдээлэл харуулдаг болгов.

### 2.0.3 — 2024-11-01

ebarimt 3.0 хувилбарт нийцүүлэн бутархай оронг засварлав.

### 2.0.2 — 2024-10-04

Splash screen нэмэгдлээ, баримтыг дахин хэвлэх боломжтой болов

## Apps similar to SmallPOS

| App | Rating | Price | Category |
| --- | --- | --- | --- |
| [Baaz shop](https://appshunter.io/ios/app/baaz-shop/id6744625637) | — | Free | Business |
| [QPAY merchant](https://appshunter.io/ios/app/qpay-merchant/id1501873756) | — | Free | Business |

---

*Data collected daily from the US App Store and indexed by [AppsHunter](https://appshunter.io/). User reviews are verbatim App Store reviews. Ratings, prices and chart positions refresh continuously; this snapshot is from 2026-05-17.*
