azzar.mn

azzar.mn

Аз зар, зарын сан, az zar

0 ratings
Free

Rating summary

Details

Released
September 28, 2026
Updated
October 15, 2026

Features

azzar.mn screenshot #1 for iPhone
azzar.mn screenshot #2 for iPhone
azzar.mn screenshot #3 for iPhone
azzar.mn screenshot #4 for iPhone
🖼️Get Icon
Icons↘︎

About

Аз зар бол Монголын зарын сан ба гээсэн, олсон зүйлсийн платформ. Нэг апп дотор хоёр зүйл: юм гээсэн эсвэл олсон бол бүртгэнэ, систем таарах зарыг олж өгнө; юм зарах, түрээслүүлэх, ажилтан хайх бол зарын санд зараа оруулна. ГЭЭСЭН БА ОЛСОН ЗҮЙЛС Бичиг баримт, түлхүүр, утас, цүнх, тэжээвэр амьтан: юу, хаана, хэзээ гээснээ нэг минутад бүртгэнэ. Олсон хүн олсон зараа мөн адил оруулна. Систем хоёр зарыг ангилал, дүүрэг, огноогоор нь харьцуулж таарах зарыг өөрөө олно. Гээсэн хүн хүсвэл урамшуулал зарлаж болно. Урамшуулал хоёр талын хоорондын хэлцэл бөгөөд платформ оролцохгүй. ЗАРЫН САН Үл хөдлөх хөрөнгө, Автомашин мотоцикл, Гар утас дугаар, Компьютер дижитал, Ажлын байр, Үйлчилгээ сургалт, Хувцас гутал гоёл, Гэр ахуй тавилга, Цахилгаан бараа, Барилга тоног төхөөрөмж, Хүүхдийн хувцас хэрэглэл, Спорт бараа хобби, Эрүүл мэнд гоо сайхан хүнс, Амьтан мал ургамал: арван дөрвөн ангилал, нарийвчилсан дэд ангилалтай. Дүүрэг, үнэ, эрэмбэ болон ангилал бүрийн өөрийн шүүлтүүрээр хайна. Үнэ төлбөргүй болон бартер зарыг тусад нь шүүж харна. Сонирхсон зараа хадгалж, «Хадгалсан» хэсгээс эргэн харна. ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ Хайх, үзэхэд бүртгэл хэрэггүй. Зар оруулах, холбоо барих, зар хадгалахад утасны дугаар, и-мэйл эсвэл Google бүртгэлээрээ нэвтэрнэ. Зар дээр таны сонгосон нэр харагдана; и-мэйл хаяг хэнд ч харагдахгүй. Зарын сангийн зар дээр 10 хүртэл, гээсэн, олсон зар дээр 3 хүртэл зураг оруулна. Зарын байршил газрын зураг дээр дүүргээр эсвэл тэмдэглэсэн цэгээр харагдана. ХОЛБОО БАРИХ Зар нийтлэгчтэй утсаар холбогдоно. Зар бүр дээр «Холбоо барих» товч дарахад дугаар харагдаж, шууд залгана. Бүтэн утасны дугаар тань зөвхөн «Холбоо барих» товчийг дарсан хүнд харагдана. Зарын сангийн зар нийтлэгдсэнээс хойш 14 хоног жагсаалтад харагдана; гээсэн, олсон зар 30 хоногийн дараа хугацаа өнгөрсөн төлөвт шилжинэ. Сэжигтэй зарыг зар бүрийн «Мэдэгдэх» товчоор ажилтанд мэдэгдэнэ. Нүүр хуудсанд өнөөдрийн Улаанбаатарын цаг агаар, валютын ханш харагдана. Аз зар Монгол хэл дээр, Монголын зах зээлд зориулагдсан. Үйлчилгээний нөхцөл: https://azzar.mn/terms Нууцлалын бодлого: https://azzar.mn/privacy
Show more

What's New in azzar.mn

1.1.0

October 15, 2026

A new name and a new logo: Аз зар. A new design, the same as the website's. The market now has 14 main categories with detailed subcategories. Save the ads you like and find them again under "Saved". Filter free and barter ads on their own. Up to 10 photos per ad. Every ad shows how many times it was viewed, and your own ads show how many people saved them. The app now downloads its own updates.

More