
Билиг (Bilig): хуанли, зурхай
Билгийн тоолол, үс засуулах
0 ratings
Free
About
Билиг бол Монгол билгийн тооллын хуанли. Өнөөдөр билгийн тооллын хэдэн бэ, үс засуулахад сайн уу, сайн цаг хэзээ вэ, хол замд аль зүг рүү мөр гаргах вэ гэдгийг нэг дор харуулна.
Сайн өдөр хайх: хурим найр, нүүх, гэрээ, шинэ ажил, хол зам, үс засуулах, буян үйлдэх өдрөө нэг товшоод олно. Дашням, Балжинням, өдрийн барилдлага, таны болон хамт шалгах хүний жилийг харгалзаж, хамгийн ойрын сайн өдрийг шалтгаантай нь харуулна. Тэмдэглэсэн өдөр хүртэл хэдэн хоног үлдсэнийг тоолж өгнө.
Өдөр бүр:
• Билгийн тооллын өдөр, сар, жилийн нэр
• Үс засуулахад сайн эсэх, уламжлалт тайлбартай нь
• Өдрийн тохирох, цээрлэх жил, жилээ сонговол танд ямар өдөр болох нь
• Арван хоёр цагийн хүрд, өнөөдрийн сайн цагууд
• Хол замд мөр гаргах зүг
• Өдрийн сайн үйл, өглөөний зул
• Өдрийн зургаа ойрын хүмүүстээ илгээх
Баяр, буянт өдрүүд: Цагаан сар, Битүүн, их дүйчин өдрүүд, Зул, сар бүрийн 8, 15, 30-ны өдрийг огноо, үлдсэн хоногтой нь харуулна. Буянт өдөр мани хүрд эргүүлж болно.
Сарын хуанли: Дашням, Балжинням, үс засуулах өдөр, буянт өдрүүдийг тэмдэглэсэн. Тасрах, давхардах өдрийг ч хэлж өгнө. «Жил» хэсэгт тухайн жилийн баяр, хурлын өдрүүд, сарууд, илүү сартай эсэхийг харуулна.
Миний жил: төрсөн өдрөө оруулбал жилийн тань амьтан, өнгө, мэнгийг тооцож өгнө. Цагаан сараас өмнө төрсөн бол өмнөх жилийн жилтэн болохыг ч анхаарна.
Өглөөний мэдэгдэл: асаавал өглөө бүр 7 цагт өдрийн захиас ирнэ. Буянт, сайн өдрийн өмнөх орой 20 цагт сануулна. Хэр олон удаа сонсохоо өөрөө сонгоно.
Интернэтгүй ажиллана. Бүх тооцоо таны утсанд хийгдэнэ. Өдөр, цагийг Улаанбаатарын цагаар харуулна. Бүртгэл шаардахгүй, зар сурталчилгаагүй. Таны сонголт зөвхөн утсанд тань хадгалагдана.
Билиг Монголын билгийн тооллын Төгс буянт аргаар тооцдог бөгөөд нийтлэгдсэн хуанлийн 1700 гаруй өдөртэй тулгаж шалгасан. Хурим, нүүдэл зэрэг чухал өдрөө хийдийн зурхайчтай нягтлахыг зөвлөе.
Bilig is the Mongolian lunar calendar (the Tögs Buyant system) with the day notes Mongolians look up in their calendars: the lunar day, haircut days, the years each day suits, the good hours, the direction to set out, Buddhist holy days and festivals, and a search for good days for weddings, moving home or new work. Everything is computed on the phone and works offline; dates and hours are shown in Ulaanbaatar time. No account, no ads. The app is in Mongolian.
Show more
+1
What's New in Билиг (Bilig)
1.0
November 5, 2026





