
Chandmani GPS
Адууны байршил тогтоогч
0 ratings
Free
Rating summary
About
Малаа хайж цаг алддаг, хулгайд алдагдах вий гэж санаа зовдог уу? Чандмань GPS апп нь малчдад зориулж тусгайлан бүтээгдсэн, Монгол хэлтэй байршил тогтоох апп — адуу, үхэр, хонь, ямаа, тэмээгээ хаана ч, хэдийд ч гар утаснаасаа хянах боломжийг олгоно.
БАЙРШИЛ ХЯНАЛТ
• Малынхаа яг одоогийн байршлыг картан дээрээс шууд харна
• БэйДоу + GPS хос хиймэл дагуулын нарийвчлалтай байршил тогтоолт
• Явсан замын түүхийг он, сар, өдрөөр шүүж харах
• Батарей, дохионы хүч, өнөөдөр явсан зайг нэг дэлгэцээс хянана
• Хамгаалалтын бүс тохируулж, малаа хил давахад шууд мэдэгдэл авна
МАЛ БҮРТГЭЛ
• Мал бүрийн нэр, төрөл, хүйс, төрсөн огноо, эзэн, малчны мэдээллийг бүртгэнэ
• Малын зургийг оруулж, амархан таних боломжтой
• Нэрээр хайх, төрлөөр шүүх боломжтой
• GPS-тэй холбогдсон малаа тусад нь тэмдэглэж харуулна
МАЛЫН СТАТИСТИК
• Нийт малын тоог төрлөөр, хүйсээр ангилж нэг дэлгэцээс харна
• Насны ангиллаар дэлгэрэнгүй харах
• Жилийн тайлан: эхний тоо + шинэ төрсөн − хорогдсон = эцсийн тоо
• Оноор харьцуулж, сүргийн өсөлтийг хянана
ХАМТАРСАН УДИРДЛАГА
• Гэр бүл, ажилчид, хамтрагчидтайгаа олон GPS төхөөрөмжийг нэгэн зэрэг удирдана
ХАТУУ ШИРҮҮН ЦАГ АГААРТ Ч НАЙДВАРТАЙ
• -40°C хүртэлх хүйтэнд ажилладаг бат бөх бүтэц
• Нарны эрчим хүчээр тасралтгүй цэнэглэгддэг
• IP67/68 ус, тоос, шороонд тэсвэртэй
Чандмань GPS апп нь Чандмань GPS байршил тогтоогч төхөөрөмжтэй хамт ажилладаг бөгөөд Монгол орны хатуу ширүүн нөхцөлд тусгайлан зориулж бүтээгдсэн.
Дэлгэрэнгүй: https://gps.smarthome.mn/
Show more
What's New in Chandmani GPS
1.0.8
November 6, 2026
Шинэ боломжууд: • Мэдэгдэл: газрын зураг болон GPS жагсаалт дээр хонх нэмэгдлээ. Мэдэгдэл дээр дарахад мэдэгдлийн жагсаалт нээгдэнэ. • Хамгаалалтын бүс: адуу бүсээс гарах болон буцаж орох үед шууд мэдэгдэл ирнэ. • Хугацааны сануулга: GPS-ийн үйлчилгээ дуусахаас 5 хоногийн өмнө сануулга ирнэ. Хугацаа нь дууссан GPS тод тэмдэглэгдэнэ. • Сүлжээгүй газар: сүлжээгүй газраас дамжуулсан байршил өөр өнгөөр харагдана. • Одоогийн байршил авах: төхөөрөмж онлайн үед байршлыг шууд авах товч нэмэгдлээ. • Алдаа засвар, сайжруулалт.
More



