
Galbir AI Calorie Tracker
AI-аар хоолоо шинжлүүлж, хяна
0 ratings
Free
In-App Purchases
Rating summary
About
Galbir AI нь хоолны зурагт AI шинжилгээ хийж, илчлэг болон шим тэжээлийн хэрэглээгээ өдөр бүр хянахад туслах апп юм.
Хоолоо зураг аваад шинжлүүлэх
Хоолны зургаа сонгох эсвэл камераар авч AI шинжилгээ хийнэ. Апп нь зурагт харагдах хоол, орц, порцын хэмжээг таньж, илчлэг болон шим тэжээлийн ойролцоолсон мэдээллийг харуулна.
Тооцоогоо нарийвчлах
Порцын хэмжээ, тосны хэмжээ болон идсэн хэмжээгээ өөрчилж тооцоог шинэчлэх боломжтой. AI илрүүлсэн орцыг шалгах, засах, нэмэх замаар өөрийн хоолонд илүү тохирсон бүртгэл үүсгэнэ.
Өдрийн хэрэглээгээ хянах
* Өдрийн нийт илчлэг
* Уураг, нүүрс ус, өөх тос
* Илчлэгийн зорилгын биелэлт
* Хооллолтын чанарын оноо
* Дараалсан болон идэвхтэй өдрүүд
Ахиц болон жингээ бүртгэх
Жингийн өөрчлөлт, өдрийн идэвх, зорилгын ахицаа графикаар хянаж, хугацааны турш өөрийн өөрчлөлтийг ойлгомжтой хараарай.
AI-д суурилсан ерөнхий зөвлөмж
Таны хадгалсан хооллолт, илчлэг болон ахицын мэдээлэлд тулгуурласан ерөнхий зөвлөмж, санамжийг харуулна. Гэрэлттэй болон шөнийн горимоос өөрт тохирох харагдацыг сонгох боломжтой.
Анхаарах зүйл
Хоолны зурагт хийсэн AI шинжилгээ, орц, порц, илчлэг болон шим тэжээлийн тооцоо нь ойролцоолсон үр дүн юм. Үр дүн нь зураг, порц болон хоолны найрлагаас хамаарч өөрчлөгдөж болох тул мэдээллийг хадгалахаасаа өмнө шалгаж, шаардлагатай бол засварлана уу.
Galbir AI нь эмнэлгийн төхөөрөмж биш бөгөөд аливаа өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, эдгээх эсвэл урьдчилан сэргийлэх зориулалтгүй. Эмнэлгийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээний талаар мэргэжлийн эмч, эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөнө үү.
Show more
What's New in Galbir AI Calorie Tracker
1.0.4
September 26, 2026
Одоогийн жин барих, Булчингийн масс нэмэх нэмэгдлээ.
1
Subscriptions & In-App Purchases
$2.49
Galbir AI Premium – 30 Days
A one-time purchase providing 30 days of Premium access







