
Lil Buuz
Алх, сур, Буузаа өсгө
0 ratings
Free
In-App Purchases
Rating summary
About
Lil Buuz — чамтай хамт томордог бяцхан пиксел бууз.
Алхам бүр, хичээлийн цаг бүр, дасгал бүр Буузыг чинь хүчирхэг болгоно. LIL-ээс эхлээд YUNG, BIG, BOSS, хамгийн дээд нь KING хүртэл хувьсана.
АЛХ
• Утас чинь алхмыг автоматаар тоолно
• 1,000 алхам тутамд боорцог авна
• Агаар бохир, хүйтэн өдрүүдэд гэрийн дасгалын даалгавар гарна
ХИЧЭЭЛЭЭ ХИЙ
• 25 минутын хичээлийн таймер — утсаа доош харуулж тавихад л цаг явна
• Өдөр бүр ЭЕШ-ийн 3 асуулт, тайлбартай
ӨНДӨГ ХАГАЛ
• Алхах тусам өндөг дулаарна, хагарахад санамсаргүй хувцас гарна
• Магадлал нь апп дотор ил харагдана, 10 өндөг тутамд домогт баталгаатай
• Өндөг зөвхөн алхаж олно — мөнгөөр зардаггүй
ХУВЦАСЛА
• Үндэсний, улирлын, онцгой цуглуулгууд
• Иж бүрдлийг нэг товшилтоор өмс
• Мөнхийн иж бүрдэл бүрэн өмсвөл гал, оч, гэрэлтэх нүд зэрэг ид шид нээгдэнэ
НАЙЗУУДТАЙГАА
• Найзаа линкээр ур, анги, багийнхнаараа групп үүсгэ
• Өдрийн алхмын жагсаалт
• Долоо хоногийн дуэль — ялагч нь шагнал авна, хэн ч юмаа алдахгүй
АЮУЛГҮЙ
• Нээлттэй чат байхгүй, байршил хуваалцахгүй
• Бүртгэлгүйгээр тоглоно; хүсвэл Apple / Google-ээр Буузаа хадгална
• Бүртгэлээ апп дотроос бүрмөсөн устгах боломжтой
Нүүр дэлгэцийн виджетээр Буузаа өдөр бүр хараарай.
Show more
What's New in Lil Buuz
1.0.0
November 11, 2026
4
Subscriptions & In-App Purchases
$0.99
Aaruul 60
Aaruul for outfits and sets in Lil Buuz





