
Free
About
SGP Mongolia - Байгаль дэлхийгээ хамтдаа хамгаалья
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-ийн Дэлхийн Байгаль Орчны Сангийн (GEF) Жижиг Төслийн Хөтөлбөр (SGP) Монгол улс дахь үйл ажиллагааны албан ёсны апп.
ЮУ ХИЙХ БОЛОМЖТОЙ ВЭ?
- Нээлттэй болон хэрэгжиж буй байгаль хамгаалах төслүүдтэй танилцах
- Төслийн санал боловсруулах онлайн сургалтад хамрагдах
- SGP-ийн мэдээ, шинэ санаачилга, үр дүнг тухай бүр хүлээн авах
- Төслийн саналаа шууд апп-аар илгээх
- Хэрэгтэй нийтлэл, туршлагын блог унших
ХИЧЭЭЛ, СУРГАЛТ
Тэтгэлгийн уралдаанд оролцох дэс дараалал, төслийн санал бичих арга барил, санхүүжилтийн шаардлагыг видео хичээлээр танилцуулна.
ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?
- Байгаль хамгаалагчид, малчид, орон нутгийн иргэдийн байгууллагууд
- ТББ, олон нийтийн санаачилгын бүлгүүд
- Байгаль экологийн чиглэлээр төсөл боловсруулж буй судлаачид
- Хөдөөгийн иргэд, залуучууд
SGP ТУХАЙ
Жижиг Төслийн Хөтөлбөр нь орон нутгийн санаачлагыг дэмжих зорилготой олон улсын хөтөлбөр. 1992 оноос хойш дэлхийн 130 гаруй улс оронд, Монгол улсад 2002 оноос хэрэгжиж, олон зуун орон нутгийн төслийг санхүүжүүлсэн.
ФУНКЦҮҮД
- Хурдан хайлт: төсөл, мэдээ, хичээлээр
- Дуртай контентоо хадгалах
- Мэдэгдэл: шинэ төсөл, зарлагдсан уралдаан
- Профайл, өргөдлийн түүх
- Оффлайн уншлагад бэлэн интерфейс
Байгаль дэлхийгээ хамтдаа хамгаалья!
Холбоо барих:
Email: sgp.mongolia@undp.org
Утас: 8696-8824, 9424-9822
Show more
What's New in SGP Mongolia
1.0
September 5, 2026





