
Free
About
XY нь Монголын хувцас, хөнгөн үйлдвэрлэлийн захиалагч, үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор холбох платформ юм.
Та апп дотроос бүтээгдэхүүн, загваруудыг үзэж, хэрэгцээндээ тохирох хэмжээ, тоо ширхэгээ сонгон сагсанд нэмээд үйлдвэрлэгчдээс үнийн санал авах хүсэлт илгээх боломжтой. Үйлдвэрлэгчид таны хүсэлтэд хариу өгч, захиалгын явцыг илүү ойлгомжтой, хурдан болгоно.
Гол боломжууд:
- Бүтээгдэхүүн, загварын каталог үзэх
- Олон зурагтай бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл харах
- Хэмжээ, тоо ширхэг сонгон сагс үүсгэх
- Үнийн санал авах хүсэлт илгээх
- Хүлээгдэж буй хүсэлт, захиалгын явцыг хянах
- Мэдэгдэл, чат, профайл хэсгээс мэдээллээ удирдах
- Үйлдвэрлэгч, цехүүдтэй илүү шууд холбогдох
XY нь хувцас үйлдвэрлэлийн захиалгыг илүү цэгцтэй болгох, захиалагч болон үйлдвэрлэгчийн харилцааг хялбаршуулах, Монголын хөнгөн үйлдвэрлэлийн дотоод экосистемийг дэмжих зорилготой.
Бүртгэл, захиалга, үнийн санал болон хэрэглэгчийн мэдээлэлтэй холбоотой тохиргоог апп дотроос удирдах боломжтой.
Show more
What's New in XY
1.0.8
July 2, 2026
Нэвтрэх хэсгийн асуудлуудыг янзаллаа.




