Ээж, хүүхдийнхээ эрүүл мэнд, хөгжил, хүмүүжилд дэмжлэг болох жирэмсний цогц хөтөч аппликейшн нь жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, эхийн хэвлийд байх үеэс 2 нас хүртэлх хүүхдийн хөгжлийг хянах, дэмжих зорилготой. Аппликейшн ашигласнаар жирэмсэн эхчүүд хүүхдийнхээ өсөлт, хөгжлийн талаарх мэдээлэл авах, ухаалаг календарийн тусламжтайгаар заавал үзүүлэх хяналтын үзлэгүүддээ цаг тухайд нь орох, монголын шилдэг эмч экспертүүдийн видео сургалтуудыг үзэх боломжтой.





































