
Gegee - Skincare AI
AI Skin Analysis & Routine
0 ratings
Free
About
Gegee — таны хувийн гоо сайхны туслах
Толинд хараад "арьс минь яагаад ийм болчхов?" гэж гайхаж байсан уу? Gegee танд хариултыг өгнө. Селфигээ аваад илгээхэд Gegee AI хэдхэн секундэд таны арьсыг шинжилж, юунд анхаарах хэрэгтэйг ойлгомжтой хэлж өгнө.
Таамгаар бүтээгдэхүүн авахын оронд эхлээд арьсаа шинжлүүлээд, өөрт таарсан зөв бүтээгдэхүүнээ сонгоорой. Үнэтэй гоо сайхны салон явах шаардлагагүй — бүх зүйл таны гар утсанд.
AI арьс шинжилгээ — секундийн дотор
Зургаа илгээхэд Gegee дараахыг тооцоолно:
* Арьсны ерөнхий оноо
* Арьсны төрөл — хуурай, тослог, холимог, мэдрэмтгий
* Гол үзүүлэлтүүд: Чийгшил · Тослог · Улайлт · Бүтэц · Өнгө
* Арьсны зураглал — анхаарах шаардлагатай хэсгүүдийг харуулна
Танд зориулсан өглөө & оройн арчилгаа
AI таны арьсны байдалд тохирсон өглөө/оройн routine-г алхам алхмаар зохионо. Юу, хэзээ, ямар дарааллаар хэрэглэхээ мэдэх болно.
Найрлагын зөрчил шалгагч
Хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдийн найрлага хоорондоо зөрчилдөж байгаа эсэхийг Gegee анхааруулна — арьсаа цочроох эрсдэлээс сэргийлэхэд тусална.
Бүтээгдэхүүн шалгагч
Бүтээгдэхүүний зургийг илгээхэд Gegee AI найрлагыг уншаад "Энэ таны арьсанд тохирох уу?" гэдгийг шууд хэлж, routine-д хаана нэмэхийг зөвлөнө.
Gegee AI чат туслах
Арьс арчилгаа, найрлага, routine-ийн талаар асуух зүйлээ асуугаарай. Таны хувийн туслах 24/7 хариулна.
Тогтмол арчилгаа & дадал
Өдөр бүрийн арчилгаагаа тэмдэглэж, ахицаа календарь дээр хянаарай. Тогтвортой дадал үүсгэхэд Gegee танд тусална.
Ахицаа хянах
* Арьсны онооны өөрчлөлтийг графикаар харах
* Өмнө / дараа зургаа харьцуулах
* Батга, улайлт, тослог зэрэг үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тус тусад нь хянах
Сануулга
Өглөө, оройн арчилгаагаа мартахгүйн тулд цаг тухайд нь сануулна.
Gegee AI таны гоо сайхныг гэрэлтүүлнэ
Gegee AI-г одоо татаж аваад, туршаад үзээрэй — арьс арчилгаагаа илүү ухаалгаар эхлүүлээрэй.
Show more
What's New in Gegee
1.0.2
July 5, 2026






