OT union hub

OT union hub

Эвлэлийн гишүүний апп

0 ratings
Free

Rating summary

Details

Released
August 22, 2026
Updated
October 23, 2026
OT union hub screenshot #1 for iPhone
OT union hub screenshot #2 for iPhone
OT union hub screenshot #3 for iPhone
OT union hub screenshot #4 for iPhone
OT union hub screenshot #5 for iPhone
iphone
ipad
🖼️Get Icon
Icons↘︎

About

Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны албан ёсны гар утасны аппликейшн. Эвлэлийн гишүүд өөрийн гишүүнчлэл, эрх ашгийн мэдээллээ гар утсандаа авч явах, байгууллагатайгаа шууд холбогдох боломжийг олгоно. ГИШҮҮНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ Гишүүнчлэлийн үнэмлэх, гэрчилгээгээ хэдийд ч харах, татаж авах, хуваалцах. QR кодыг уншуулснаар гишүүнчлэлийн жинхэнэ эсэхийг хэн ч шалгах боломжтой. ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ Хувийн болон ажлын байрны мэдээллээ бөглөж, цээж зураг, цахим гарын үсгээ оруулан хүсэлтээ шууд илгээнэ. Хүсэлтийн явцыг апп дотроос хянана. ХАРЬЯАЛАЛ БА АНКЕТ Тойрог, хэлтсээ аппаас сонгоно. Элсэлтийн анкетаа бүтнээр нь урьдчилан үзэж, гарын үсгээ утсан дээрээ зурж баталгаажуулна. ТАТВАРЫН МЭДЭЭЛЭЛ Гишүүнчлэлийн татварын төлөлтийн түүх, төлөгдөөгүй үлдэгдлээ тодорхой харна. Төлөлт бүртгэгдмэгц мэдэгдэл ирнэ. МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ Эвлэлийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа, үйлдвэрийн мэдээг цаг алдалгүй хүлээн авна. Чухал мэдээлэл гар утсанд мэдэгдэл болж ирнэ. СУДАЛГАА, САНАЛ АСУУЛГА Эвлэлийн зохион байгуулж буй судалгаанд оролцож, саналаа илэрхийлнэ. ӨРГӨДӨЛ, САНАЛ ХҮСЭЛТ Хөдөлмөрийн харилцаа, ажлын нөхцөлтэй холбоотой өргөдөл, гомдол, саналаа хавсралт файлын хамт илгээж, хариуг апп дотроос харна. ОЛОН НИЙТИЙН БУЛАН Гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах орон зай. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ Хөдөлмөрийн хууль, эвлэлийн дүрэм, холбогдох журмуудыг гар утсандаа. Аппликейшныг ашиглахын тулд утасны дугаараар бүртгүүлж нэвтэрнэ. Гишүүнчлэлийн үйлчилгээг эвлэлийн хорооноос батлагдсан гишүүд ашиглана. Холбоо барих: onaotueh@gmail.com | +976 9007 0079
Show more

What's New in OT union hub

1.1.2

October 23, 2026

Шинэ боломжууд • Харьяалал сонгох — Тойрог, хэлтсээ аппаас сонгоно. Хэлтэс сонгоход тойрог автоматаар тохирно. • Анкет ба гарын үсэг — Элсэлтийн анкетаа бүтнээр нь урьдчилан үзэж, гарын үсгээ утсан дээрээ зурж баталгаажуулна. • Гишүүний тоо — Нүүр хуудсанд эвлэлийн нийт гишүүний тоо харагдана. Сайжруулалт • Татварын түүх: урт түүхийг «Цааш үзэх» товчоор үргэлжлүүлэн харна. Өмнө нь барагдуулсан сарууд «Өмнө барагдуулсан» гэж тэмдэглэгдэнэ. • Санал хүсэлт: төлөв нь «Хүлээгдэж байна», «Шалгаж байна», «Шийдвэрлэгдсэн» гэж илүү ойлгомжтой болсон. • Мэдэгдэл: апп хаалттай үед ирсэн мэдэгдэл дээр дарахад холбогдох хуудас руу шууд шилжинэ. • Мэдээ, нийтлэл: доторх холбоос гадны браузерт нээгдэнэ. Сэтгэгдлийг хэсэгчлэн ачаалдаг болсон. • Хууль эрх зүй, түгээмэл асуулт: бүх мэдээлэл бүрэн харагдана. Алдаа засвар, тогтвортой байдлын сайжруулалт.

More

Developer apps