
Selbeg zarna
Нийлүүлэгчийн апп
0 ratings
Free
About
«Сэлбэг зарах» нь автомашины сэлбэг нийлүүлэгчдэд зориулсан апп юм. Худалдан авагчдын сэлбэгийн хүсэлтийг хүлээн авч, үнийн санал илгээж, захиалга болон тооцоогоо нэг дороос хянаарай.
ХҮСЭЛТ ШУУД ТАНД ИРНЭ
Бүртгүүлэхдээ нийлүүлдэг үйлдвэрээ (машины брэнд) сонгоно. Тухайн брэндийн сэлбэгийн хүсэлт ирэхэд танд мэдэгдэл очно. Хүсэлт бүрт сэлбэгийн нэр, эдийн дугаар, марк, тоо ширхэг, зураг болон санал өгөх хугацаа харагдана.
ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭХ
Сэлбэгийн үнэ, тоо ширхэг, баталгаат хугацаа, төлөв (шинэ/хуучин), тайлбар болон бодит зургаа оруулж хэдхэн алхмаар санал илгээнэ. Каталогтоо байгаа сэлбэгээр шууд хариулах боломжтой.
СЭЛБЭГИЙН КАТАЛОГ
Сэлбэгийн сангаас өөрийн нийлүүлдэг сэлбэгийг үнэ, зурагтай нь «Миний сэлбэг»-т нэмж, дараагийн хүсэлтэд хурдан хариулаарай.
ЧАТ
Санал бүр дээр худалдан авагчтай аппын чатаар харилцаж, зураг солилцоно.
БОРЛУУЛАЛТ БА ТООЦОО
Сонгогдсон санал, захиалгын явц (урьдчилгаа, татан авалт, агуулах, хүлээлгэн өгөх) болон тооцооны төлөвийг алхам бүрээр нь харна. Захиалга дууссаны дараа төлбөр бүртгэлтэй дансанд тань шилжинэ.
МЭДЭГДЭЛ
Шинэ хүсэлт, сонгогдсон санал, захиалгын төлөв, чатын мессежийн мэдэгдлийг цаг алдалгүй авна.
Анхаарах: Апп нь бүртгэлтэй нийлүүлэгчдэд зориулагдсан. Бүртгүүлэхэд Монгол Улсын утасны дугаар болон SMS баталгаажуулалт шаардлагатай.
Show more
What's New in Selbeg zarna
1.0.0
November 14, 2026




