ХООЛ+ vs Deglem
Price, ratings, monetisation and update history for both apps, side by side — with what reviewers say about each.
ХООЛ+
Read full descriptionHide full description
ХООЛ+ аппликейшн (апп) нь хувь хүний эрүүл мэндийн боловсролыг энгийн бөгөөд үр дүнтэй аргаар хөгжүүлэх, хэрэгжүүлэх, явцаа харах хянах боломжийг олгож байгаагаар онцлог юм. ХООЛ+ апп яагаад "Хоолонд учир их бий!" гэж эхэлдэг вэ? Учир нь бидний эрүүл мэнд өдөр бүр идэж байгаа хоол хүнстэй салшгүй холбоотой. Хоолоо зөв сонгож, өөрт тохирсон хэмжээгээр зөв зохицуулж идэж дадвал эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болно. Дуртай хуушуур, бууз, цуйвангаа санаа зоволтгүй идэж болно. Харин яаж өөрийн эрүүл мэнддээ ээлтэйгээр зохицуулж идэх вэ гэдгийг л мэддэг байх хэрэгтэй. Хоолныхоо учрыг олоод авсан цагт эрүүл амьдрах алтан түлхүүрээ өөрийн гарт атгаад авлаа л гэсэн үг. ХООЛ+ апп нь зөвхөн хоолоо бүртгэн хянах биш, нэмээд хөдөлгөөн, нойр, стрессийн түвшин, мацгийн цагаа нэг дор бүртгэж, явц, ахиц өөрчлөлтөө хянах боломжтой. ХООЛ+ апп нь дараах зорилготой хүн бүрд зориулагдсан: • Жин хасах • Жин нэмэх • Жингээ барих • Эрүүл мэндээ сайжруулах • Эрүүл хэвшил төлөвшүүлэх ХООЛ+ аппаа яаж ашиглах вэ? Ашиглахад их амархан. • Хоолныхоо зургийг аваад л илчлэг (калори), макро шим тэжээлийн тооцоололтой шууд танилцаж, бүртгэх боломжтой. • Өдөр бүрийн хооллолтынхоо талаар илүү бодит ойлголттой болно. • Хоолны сангаас хоолоо оруулах эсвэл дуртай хоолныхоо цэсийг үүсгэж болно. • Өдөр тутмын нойр, дасгал хөдөлгөөн, стрессийн түвшин болон мацгийн хугацааг бүртгэж, явцаа хянах боломжтой. • Биеийнхээ зургийг оруулж, гарч байгаа ахиц дэвшлээ нэг дороос харах боломжтой. • Дагаад хийхэд хялбар төрөл бүрийн хоолны жорууд орсон. • Эрүүл мэнд, хоол шим тэжээлийн тухай нийтлэлүүдтэй. • Хоолоор эрүүл мэндээ дэмжих арга, цусны сахрын зохицуулалт, инсулины дөжрөл, үрэвсэл, гэдэсний эрүүл мэнд зэрэг сэдвээр боловсролын онлайн сургалтуудтай. • Гэртээ дагаад хийх хялбар төрөл бүрийн дасгалуудтай. Бүх мэдээлэл, бүртгэлээ нэг дороос харах, хянах боломжтой гэдгээрээ бусад аппаас онцлог. ХООЛ+ аппын хамгийн том давуу тал нь хооллолт, хөдөлгөөн, нойр, стресс, мацаг болон өөрийн ахиц өөрчлөлттэй холбоотой мэдээллээ нэг дороос бүртгэж, харах, хянах боломжийг олгож байгаад оршино. Өнөөдрөөс эхлэн өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, жижиг алхмуудаар том өөрчлөлтийг бүтээхэд та бэлэн үү? ХООЛ+ — Эрүүл амьдрах энгийн арга!
Deglem
Read full descriptionHide full description
DEGLEM АПП-ИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? 1. Амьдралын хэв маягийн асуултуудад хариулж, өөрийн төлөвлөгөөгөө зохионо 2. Идэх гэж буй хоолныхоо зургийг авна* 3. Хоолныхоо шим тэжээлийн нарийвчилсан задаргааг харна* Хэрэв та өөрийн хүсэж буй төгс бие галбираа бүтээхийг хүсэж байвал, Deglem апп танд бусдаас илүү бага цаг зарцуулж, зорилгодоо хурдан хүрэхэд туслах болно. Бид бол таны мэдэх өөр нэгэн төвөгтэй, толгой эргүүлсэн хоолны дэглэмийн апп биш юм. Бид хүн бүрийг хамгийн бага цаг хугацаа зарцуулж, өөрийн бие галбиртаа бүрэн итгэлтэй болоосой гэж хүсдэг. Гэхдээ танаас ч бас хичээл зүтгэл шаардагдах болно. Бид таныг алхам тутамд тань дэмжиж, шаардлагатай бүх хэрэгсэл, үнэн зөв мэдээллээр хангах болно. Хэрэв танд ямар нэгэн шинэ санаа, санал хүсэлт эсвэл асуух зүйл байвал deglemai@gmail.com хаягаар бидэнд имэйл илгээгээрэй. САНАМЖ: Бид эмнэлгийн болон мэргэжлийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөхгүй. Апп-аас өгч буй бүх зөвлөмжийг зөвхөн санал болгож буй мэдээлэл гэж үзэх ёстой бөгөөд та шинэ калори болон шим тэжээлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө мэргэжлийн эмч, мэргэжилтэнтэй зөвлөлдөж, өөрийн судалгааг хийхийг зөвлөж байна.
Screenshots
Verdict
The clearest difference is device support: ХООЛ+ at 3 against Deglem's 1. ХООЛ+ also leads on iOS requirement (15.6 vs 17.0). On price, ads and in-app purchases there is nothing between them.
Scored on Price · Rating · Positive reviews · Number of ratings · Update frequency · Ads · In-app purchases · Monetization · Best chart rank · Devices · Requires iOS
Both are free to download. Neither carries in-app purchases, so what you see is what you pay.
| Parameter | ХООЛ+ | Deglem |
|---|---|---|
| Price | Free | Free |
| Update frequency | Daily | — |
| Ads | No | No |
| In-app purchases | No | No |
| Devices | iPhone, iPad, iPod — better | iPhone |
| Requires iOS | 15.6 — better | 17.0 |
| Further details — not scored | ||
| Size | 41 MB | 69 MB |
| Age rating | 4+ | 12+ |
| Developer | Naranchimeg Tsedendamba | Bilguun Nyamsuren |
In-app purchases
ХООЛ+
No in-app purchases
Deglem
No in-app purchases





